"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД-ХАМТДАА ШАЛГАЯ, ХАМГААЛЪЯ" 3 дугаар улирлын арга хэмжээ эхэллээ.
2024-2025 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, ахуйн хүрээний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэрээс, сургууль цэцэрлэг хүрэх зам орчны эрсдлийг үнэлж, шаардлагатай арга хэмжээг холбогдох байгууллагуудад уламжлан эрсдлийг арилгаж ажиллах юм.