2026 ОНЫ 05 САРЫН 18, ДАВАА ГАРИГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Монголын скаутын холбоо, Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.

Онцлох мэдээ

Цаг агаар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
2024/09/26

“Даншиг наадам- Хүрээ цам 2024" Монголчуудын өв соёлын наадам 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Хүй долоон худаг, Монгол цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
Тус наадмын хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2024 оны 08 сарын 02,03-ны өдрүүдэд 09:00 цагаас 22:00 цаг хүртэл бүртгэнэ. Уяач та бүхэн “Үндэсний их баяр наадам”-аар  бүртгүүлсэн уралдаанч хүүхдийг “Даншиг наадам-Хүрээ цам 2024”-д дахин бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.

НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД
2024/07/30
Болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлцгээе!
2024/03/25
Та бүхнийг Hipay апп-аараа болон https://ubmarathon.hipay.mn/ сайтаар бүртгэлээ үүсгэн марафондоо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Бүртгүүлэх холбоос👇
Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/
Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app
Hipay аппликэйшн -> Нүүр цэс -> Улаанбаатар марафон 2024
Хугацаа: 2024.05.25нд
#ubmarathon2024 #Hipay  #БиГүйлээ #БидГүйлээ
2024/03/21

Мэдээ мэдээлэл

📢ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ.
2026/05/14
⚡️👉✍🏻Хамтарсан багийн гишүүдийг багаар нь чадавхжуулах үйл ажиллагааг 2026 оны 04 дүгээр сарын 07-28-ны өдрүүдэд дүүргийн 43 хорооны хамтарсан багийн гишүүдийг 4 бүсээр ангилан чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар  зохион байгуулж дууслаа. Үүнд;
* Хороодын засаг дарга-15
* Цагдаагийн алба хаагч-16
* Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн-33
* Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан-39
* Эрүүл мэндийн нийгмийн ажилтан-38
* Цэцэрлэгийн арга зүйч-48
* Сургуулийн нийгмийн ажилтан-34
* Сэтгэл зүйч-2  нийт 265 албан хаагчийг хамрууллаа.
📌Тус сургалтаар хороодын хамтарсан багийн гишүүдийн хамтын ажиллагаа, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, гишүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, үйлчилгээг кейс менежментийн үе шатны дагуу чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй хүргэж мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан.
📌Сургалтыг дараах агуулгын хүрээнд зохион байгууллаа. Үүнд:
- Хамтарсан багийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой хүчин төгөлдөр хэрэгжүүлж буй хууль, дүрэм, журмыг танилцуулах;
- Хамтарсан багийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд арга зүй өгөх;
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Хамтарсан багийн гишүүдийн чиг үүргийн талаар танилцуулах;
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 зүйлд зааснаар Хүүхэд хамгааллын үйлчилгээг кейс менежментийн 6 үе шатны дагуу үйлчилгээ үзүүлэхэд арга зүйн дэмжлэг өгөх;
- Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 236 дугаар тогтоол, Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлалыг танилцуулах;
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хохирогчид үзүүлэх 7 төрлийн үйлчилгээнд холбон зуучлахад арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Хүүхдийн эрхийн Улсын байцаагчийн танилцуулга, чиг үүргийн талаар мэдээлэл хүргэх гэсэн агуулгаар сургалтыг зохион байгуулсан.
2026/05/07
2025/09/03
2025/08/27
2025/08/24
✅Тус хэлтсээс 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны хооронд Монгол эрчүүдийн дундаж наслалт, боловсролын түвшин, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаа, сэтгэхүйн онцлог, нийгэмд эзлэх байр суурь, боловсрол, эрүүл мэндийн байдлын талаар сэтгэлзүйн болон эрхзүйн бүлгийн зөвлөгөө өгөх, гэр бүлийн орчинд өрхийн тэргүүний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Дүүргийн 43 хорооны аавуудыг хамруулан сургалт нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллалаа.
2025/08/22

Зөвлөмж зөвлөгөө

гэр бүлийн стандарт
2026/04/06
👦🧒 БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХАХАХ ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

📌 Хэрэв хахсан хүүхэд ханиалгаж байвал саад хийлгүй ханиалгуулна. Гацсан зүйлийг гараараа авах гэж бүү оролд. Энэ нь нэмж гэмтэл үүсгэх, гаднын биетийг улам цаашлуулах эрсдэлтэй.

📌 Хэрвээ хүүхэд ханиалгаж, амьсгалж чадахгүй байвал хүүхэдтэй нэг түвшинд өвдөглөж суугаад нэг гараараа биеийг түшиж, нөгөө гараараа хоёр далны хооронд хүчтэй урагш чиглэлтэй таван удаа цохино. Цохилт болгоны дараа гацсан гаднын биет гарсан эсэхийг шалгана.

📌 Хэрвээ гаднын биет гараагүй бол хэвлийн шахалт хийнэ. Хахсан хүүхдийн ард зогсон нэг гараа атгаж, аюулхай мөгөөрс орчим байрлуулаад, нөгөө гараараа түгжин гарынхаа дээрээс барьж дээш чиглэлтэй шахалт таван удаа хийнэ.
Хоёр ба гуравдугаар алхмыг хариу үйлдэл үзүүлэхгүй болтол хийнэ. Цикл болгоны дараа гаднын биет гарсан эсэхийг шалгана. Хэрэв гаднын биет гарахгүй, байдал хүндэрвэл түргэн тусламж дуудна.
2024/10/29
2024/10/28
2024/10/27
Улаанбурханы эсрэг вакцинжуулалтыг хүүхдэд 9 сартайгаас эхэлж хийдэг (хоёр дахь вакцин нь 2 настай).
Хэрвээ ээж нь улаанбурхан өвчнөөр өвчилсөн эсвэл вакцин хийлгэсэн бол түүний биед улаанбурханы эсрэг эсрэгбиетүүд байгаа ба үүнийг хүүхэд эхийн сүүгээр дамжин хүлээн авдаг. Энэ дархлаа нь эхний 6 сард хүүхдийг хамгаалах дархлаа болно. Тиймээс та хүүхдээ ойр ойрхон сайн хөхүүлэх нь чухал.
Харин эх нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, вакцин хийлгээгүй бол хүүхэд харамсалтай нь хамгаалалт авахгүй. Тиймээс хүүхэд асрах нь маш чухал:
✅Хүүхэдтэйгээ гэртээ байх
✅Нэмэлт харилцаа холбоог хязгаарлах
✅Хүн ихтэй газар явахаас зайлсхий
✅Цэвэр агаарт агаарлах
✅Өрөө, тасалгааны агаарыг 2 цаг тутамд сэлгэх
✅Гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
✅Гараа савандаж, сайтар угааж байх
Хэрвээ эцэг эх, хамт амьдарч буй гэр бүлийн хүмүүс улаанбурхан өвчнөөр өмнө өвдөж байгаагүй, вакцин хийгээгүй бол харъяа эрүүл мэндийн байгууллагад очиж вакцинд хамрагдана уу.
Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв
2024/08/28
2024/08/07

Агентлагын мэдээ

2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/22
2026/04/21
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраад Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжилт, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо онцлогтой. Тиймээс Монгол Улсын хүний хөгжлийн суурь салбар болох хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлийг ойлгон мэдээлэл, шийдэлтэй байж, бодлого болон хэрэгжилтийн түвшинд хамтдаа нэгдэн ажиллах олон эмэгтэй гишүүд байгааг УИХ ын гишүүн, бүлгийн дарга А.Ундраа онцоллоо.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: Аливаа асуудлын талаар УИХ гишүүдэд цогц ойлголт мэдээлэл өгөх нь маш чухал ач холбогдолтой. Хүүхэд, гэр бүлийн салбарыг сонирхож хамтран ажиллах бүх гишүүд, байгууллагад манай салбар нээлттэй байх болно гэв.
2026/04/17
🔹 Хүүхдийн хөгжил, хүмүүжлийн орчныг чанартай түвшинд хүргэх, багш нарын арга зүй, ур чадварыг сайжруулахад чиглэсэн зуслангийн бүлгийн удирдагч бэлтгэх сургалт 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Олон Улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдана.

🔹 Сургалтын онцлог: Олон улсын туршлага, стандарт (MNS 5633:2023)-д нийцсэн, практикт суурилсан, оролцоонд тулгуурласан бодит нөхцөлд дадлага хичээл, багийн болон бүлгийн ажлаар суралцах.

🔹 Сургалтын үндсэн агуулга:

• Хүүхдийн зуслангийн стандарт, аюулгүй ажиллагаа

• Бүлгийн удирдагчийн үүрэг, манлайлал

• Хүүхдийн нас сэтгэлзүйн онцлог

• Эрсдэлийн менежмент, анхны тусламж

• Хөтөлбөр төлөвлөлт, өдөр тутмын үйл ажиллагаа

• Тоглоом, идэвхжүүлэлт, багийн ажил

• Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах арга зүй

🔹 Хэн хамрагдах вэ?

• Зуслангийн бүлгийн удирдагч болох сонирхолтой оюутан залуус

• Багш, ажилтан, сайн дурынхан

• Хүүхдийн хөгжил, боловсролын салбарынхан

🔹 Та юу эзэмших вэ?

• Хүүхэдтэй ажиллах мэргэжлийн арга зүй

• Аюулгүй байдлыг хангах чадвар

• Бүлэг удирдах манлайллын ур чадвар

• Зуслангийн үйл ажиллагааг бие даан зохион байгуулах чадвар
Амжилттай төгсөгчдөд албан ёсны гэрчилгээ олгоно. Төлбөр: 380,000

Бүртгүүлэх линк:
2026/04/15

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 99
ЭНЭ 7 ХОНОГ 99
ЭНЭ САР 1530
НИЙТ 72225

ХОЛБОО БАРИХ

https://www.openstreetmap.org/#map=19/47.925001/106.811831&layers=N:
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо Баянголын 1-р гудам Нутгийн захиргааны нэгдсэн байр, 3 давхарт

Лавлах утасны дугаар: 77551108:
Утас: 70170027
songinokhairkhan_duureg@cfga.gov.mn: songinohairhan@cfga.gov.mn

Хүүхдийн тусламжийн утас:
Утас: +976-108

© 2022 он. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.